Дэлхийн шилдэг хүүхэлдэйн киноны дуунууд эгшиглэнэ
Монгол Улсын Филармонийн уран бүтээлчид энэ сард “Хүүхдийн ертөнц” хүүхдэд зориулсан танин мэдэхүйн зорилтот төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд  “Баянмонгол”  чуулгынхан тавдугаар сарын 8-ны өдөр дэлхийн шилдэг хүүхэлдэйн кинонуудын дууг эгшиглүүлэхээр болсон байна. 

“Танил ертөнц” нэртэй тус тоглолтын хөтөлбөрт “Фрозен”, “Том Жерри хоёр”, “Араатны хаан арслан”, “Маша баавгай хоёр”, “Чамайг даа” зэрэг шилдэг хүүхэлдэйн киноны дуу хөгжим багтсанаас гадна Монголын шилдэг хүүхдийн дуунуудыг тус чуулгын дуучид дуулж сонирхуулах юм банйа. Тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжим, удирдаач УГЗ Б.Ганбат, СТА Б.Дэлгэрбаяр, Н.Наранбаатар, П.Өнөржаргал, дуучин Б.Солонго нар оролцох ажээ.

Шинэ зууны хүүхэд, багачуудад хөгжмөөр дамжуулан урлаг, гоо зүйн боловсрол олгох, хөгжмийн урлагийн түүхийг сурталчлан таниулах зорилготой тус төслийн хүрээнд төлөвлөгөөт гурван удаагийн тоглолт зохион байгуулах юм байна.

Цаашид тус чуулгынхан хүүхдүүдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр уран бүтээл туурвиж,үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөсөн тухай “Баянмонгол” чуулгын удирдаач УГЗ Б.Ганбат хэллээ. 

 “Танил Ертөнц” тоглолт нь 2016 оны 05-р сарын 08-нд 15:00 цагт улсын Филармонийн концертын танхимд болно. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.