Мусульман шашинтай эр Лондон хотын захирагч боллоо
Их Британийн нийслэл Лондон хотын захирагчийг сонгох сонгууль өнгөрсөн долоо хоногт болж, сөрөг хүчнээс нэр дэвшигч Пакистаны цагаач гэр бүлээс гаралтай Садик Хан гэгч олонхийн саналаар ялалт байгуулжээ. Түүний тангараг өргөх ёслол өнгөрөгч амралтын өдөр болсон байна.
 
Ингэснээр анх удаагаа мусулмань шашинтан эр Европын хамгийн гол хотын захирагчаар сонгогдож байгаа түүхэн үйл явдал болж байгаа юм. Пакистанаас ирсэн цагаач бөгөөд автобусны жолоочоор ажилладаг эцэгтэй Садик зөвхөн христийн шашинтнууд л сонгогддог уламжлалыг эвдэж, Лондон хотын Саутуарк сүмд тангарагаа өргөжээ. Тэрбээр хуран цугларсан дэмжигчдийнхээ өмнө гарч “Миний нэр Садик Хан. Би Лондон хотын захирагчаар сонгогдлоо” хэмээн өндөр дуугаар хэлжээ.
 
Энэ сарын 5-ны өдөр болсон Лондон хотын захирагчийн сонгуульд Садик Хан 57 хувийн санал буюу 1.3 сая хүний саналыг авч, Консерватив намаас нэр дэвшигч тэрбумтан Зак Голдсмитыг ялж, анхны мусулмань шашинт Лондон хотын захирагч боллоо. Түүнийг хотын захирагчаар сонгогдоход таагүй хандах хүмүүс ч олон байжээ. Тухайлбал, Ерөнхий сайд Дэвид Камерон, өрсөлдөгч тэрбумтан Зак Голдсмит нар шинэхэн хотын захирагчийг ард олны дунд хагаралыг л авчирна гэж үзсэн бол Садик Хан тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Pranchaas!!!! 2016-12-05 08:50:31
    Odoo ch gesen Musilim sasintangyyd yobropt ikhe orj irj bna!Medeed baigaa her ni yobropchuud tednii irgenseleer hangasaar gart ni orno biz dee!!!
    148.60.180.128
    Мэдэгдсэн Хариулах
  • вангагийн зөгнөл 2016-05-10 14:20:47
    вангагийн зөгнөл биелэх нь дээ. Европыг мусульман шашинтангууд эзэлнэ Бараг хүнгүй болно гэ
    202.9.41.177
    Мэдэгдсэн Хариулах
  • Үл Ойлгогч 2016-05-09 03:41:05
    Садик Хан тангараг өргөх ёслолынхоо үеэр хэлжээ. Юу хэлсэн юм бол оо?
    103.9.90.229
    Мэдэгдсэн Хариулах