Хур тунадас орохгүй
Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шууурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар 8-13 градус, Алтайн өвөр говиор 18-23 градус, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

  2014 оны 5 дугаар сарын 11-нээс 2014 оны 5 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
11-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 13-14-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 12-нд төвийн нутгаар, 13-нд ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Тоншуул 2014-05-10 14:33:59
    сэтгэгдэлийг гэснийг сэтгэгдлийг гэж, гомдолыг гэснийг гомдлыг гэж бичээд өгөөч дээ, гуйя.