Шөвгийн 16-гийн тоглолтууд өнөөдөр эхэлнэ
Хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ Бразил улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Дэлхийн шилдэг 32 баг найман хэсэгт хуваагдан тоглож  дууслаа. Ингээд хэсгээсээ шалгарсан шилдэг 16 багийн тулаан өнөөдөр эхэлнэ. Зохион байгуулагч Бразил улсын шигшээ баг А хэсгээс нэгээр гарч В хэсгийн хоёроор гарсан Чилийн шигшээ багтай тулахаар бэлтгэлээ хийж байна.Чилийн шигшээ баг энэ дэлхийн аваргаар маш гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд Бразилийн шигшээ баг зөвхөн аваргын төлөө тоглож байгаа учир нэлээд сонирхолтой тоглолтыг үзүүлэх нь ойлгомжтой.

Тэгвэл энэ удаагийн тэмцээнд багийн лидер шилдэг довтлогч Р.Фалькао нь бэртлийн улмаас оролцож чадаагүй ч хэсэгтэй гайхалтай тоглолт үзүүлэн 100 хувийн амжилттайгаар хэсгээ тэргүүлсэн Колумбын шигшээ тивийнхээ хүчирхэг баг Уругвайтай орон нутгийн цагаар 17:00 цагт тоглоно. Уругвайн шигшээ багийн хувьд супер довтлогч Л.Суаресгүйгээр ДАШТ-ээ цааш үргэлжлүүлэхээр болоод байгаа билээ. Суарес Италитай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтонд өрсөлдөгч багийн тамирчныг мөрнөөс нь хазсаны улмаас дөрвөн сараар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулсан. Түүнчлэн олон усын томоохон есөн тоглолтыг өнжих юм. Тиймээс Өмнөд Америк тивийн хоёр хүчирхэг багийн тулаан маш сонирхолтой болно. Хоёр багийн шилдэг довтлогчид байхгүй  байгаагаар мөн онцлог юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Temka 2014-06-28 15:29:53
    Brazil budaa
    182.160.44.139
    Мэдэгдсэн Хариулах