“Буянт-Ухаа 1” хороололд байр захиалах эрхийн эзнийг тодруулж байна
“Буянт-Ухаа 1” хорооллын сугалаанд оролцох хүмүүсийн тоог эцэслэлээ. Байр захиалахаар нийт 9094 иргэн бүртгүүлснээс 3991 нь төрийн албан хаагч бол 2392 нь өндөр настан, 1370 залуу гэр бүл, 981 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртгүүлсэн талаар албаныхан мэдэгдэж байна.

Үүнээс сугалаанд нийт 5935 хүн шалгуур хангаж, оролцохоор болсон  юм. Үлдэж буй 3159 хүн сугалаанд оролцох шалгуур хангаагүй аж. Бүлгээр авч үзвэл, 2740 төрийн албан хаагч, 947 залуу гэр бүл, 1748 ахмад настан, 500 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сугалаанд оролцох юм байна. Мөн шалгуур хангаагүй 152 хүн гомдол гаргасны дагуу шалгалт хийж 149 хүнийг сугалаанд нэмж оруулахаар болсон бөгөөд тэдгээр иргэдийн утсанд мэдэгджээ. Ингэснээр 5935 хүн сугалаанд оролцохоор боллоо.

Эхний яг одоо МҮОНТВ-ийн хоёрдугаар сувгаар эх орон даяар шууд дамжуулагдаж байна. Энэ сугалаагаар зорилтод бүлгийн иргэдийг тодруулах юм. Маргааш буюу тавдугаар сарын 11-ний өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Төрийн албан хаагчдын дунд сугалаа явагдана.
http://mnb.mn/player/index.php

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.