Эклер болон үдийн цайнаас үүдсэн хордлогын талаар мэдээлэл хийнэ
09:00 цагт: “НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” Нийслэлийн иргэний танхимд болно. Зөвлөгөөнд Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга, А.Нарантуяа, Нийслэлийн засаг даргын Экологи ногоон хөгжил хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцоно. Зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд /Орчлон сургуулийн замын эсрэг талд/ болно.

09:30 цагт: “ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” эрдэм шинжилгээний бага хурал ХАХНХЯ-ны 10 давхарын хурлын зааланд болно.

10:00 цагт: Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно.

10:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд эклер, 61-р сургуулийн үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурлыг НМХГ, ХӨСҮТ хамтран зохион байгуулж байна.

10:00 цагт:  МУИС-ийн багш эрдэмтэд монголын анхны хиймэл дагуулыг 2017 оны хавар олон улсын “BIRDS” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа билээ. Сансарын хиймэл дагуулын судалгаа шинжилгээ, сансар судлалын талаарх сонирхолтой мэдээлэл, өртөөчилсөн сургалтыг тус сургуулийн багш, ажилтан, суралцагчид, эцэг эхийг хамруулан зохион байгуулахаар боллоо. Хаана: Байгаль эх лицей ахлах сургууль

10:00 цагт: Монгол улс 2009 оны 5 дугаар сарын 13-нд "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” НҮБ-ын конвенцид нэгдэн орох асуудлыг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулсан. Энэхүү конвенцид нэгдэн орсон өдрийг манай улс “Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлгийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг угтан ХАХНХЯ, Жайка ОУБ-аас хэрэгжүүлж буй “ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛ ШААРДЛАГАТАЙ ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ийн хүрээнд Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран “Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг хэрэглэх талаар Өрхийн эмч нарт зориулсан сургалт зохион байгуулах гэж байна. Сургалтын нээлт БГД-ийн Эрүүл мэндийн нэгдэлд болно.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний 4 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал Засгийн газрын III байрны 320 тоотод /хуучнаар статистикийн хорооны байр/ болно.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд СХД-ийн МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Дэлхийн шоуг Монголд. Мэргэжлийн тамирчдын халз тулаан энэ сарын 14-нд Аса циркт болох гэж байна. Уг тулааны талаарх хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт: Нийслэлийн Сонгуулийн хорооноос НЗДТГ-ын А зааланд хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар нийслэлийн сонгуулийн хорооноос хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох 13 нам, 2 эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хүлээн авсан талаар мэдээлэл өгнө.

 12:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд: Гудамж төсөл, авто зам барьсан авто замын компанууд одоо хүртэл санхүүжилтээ аваагүй байгаа ба Их хурал, ЗГ, Нийслэлийн Засаг дарга нарт шаардлага хүргүүлсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй учир Авто Замчдын ҮЭХ дараа дараагийн арга хэмжээг авах болсон талаар мэдээлэл хийнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.