Олимпийн наадмын үеэр 5000 гаруй сэргээшийн шинжилгээ авна
Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос сэргээшийн шинжилгээнд бүдэрч, олимпийн эрхээ алдсан тамирчдын нэрийг зарласан. Үүнтэй холбоотойгоор Рио-2016 олимпын наадмын зохион байгуулах хорооноос олимпийн үеэр тамирчдаас сэргээшийн лаборатрит 5000 гаруй удаа шинжилгээ авна гэдгийг мэдэгдлээ.

Тодруулбал  тус лаборатори нь Олон улсын олимпын хорооноос 11 сарын өмнө магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2600 гаруй дээжид шинжилгээ хийгээд байгаа ажээ.

Долоодугаар сараас өмнө Бразилын Сэргээшийн хяналтын удирдах газраас сэргээшийн шинжилгээ хийх, сорил авах ажилд 130-140 хүнийг сурган бэлтгэх юм. Үүнээс 96 ажилтан нь аль хэдийн бэлтгэгдсэн тухай Спортын сайд Рикардо Лэйс мэдэгдсэн байна.

Олимпийн наадмын үеэр энэ лаборатори 24 цагаар ажиллах аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.