Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлагаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан. Тэгвэл өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Налайх дүүрэгт мод тарилаа. Мөн Төв аймгийн Эрдэнэ сум, Зуун модны талд 12.00 цагт УИХ-ын дарга З.Энхболд,  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нар мод тарих юм байна.

Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Энэ үйл ажиллагааг байгууллага, аж ахуй нэгж болон хувь хүмүүсийн оролцоотойгоор мод тарьж, байгаль дэлхийгээ дээдлэх үзлийг сурталчилдаг. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч болон төрийн өндөрлөгүүд, Хотын удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж байсан юм.

Л.Тамир
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гадаадад амьдардаг Налайхын үндсэн иргэн 2014-05-10 15:28:43
    Ерөнхийлэгчидөө баярлалаа. Гол нь Таныг санаачилж эхлүүлсэнд баярлалаа. Бид ч энд өөр мод ургамал Налайхдаа тарихаар зэхээд эхэлсэн, одоохондоо туршилтын журмаар харж байгаа. Налайх хотоо гоё болгоноо. Харин нэг хэсэг хот гэж яваад,эсвэл дүүрэг гээд байдг
  • sed 2014-05-10 13:46:29
    erunhiilugchiduu bayarlalaa mod tarisand bayraa bodvol uunees iluug hiisen hun baigaa bilgui de
  • sed 2014-05-10 13:44:12
    neg mod ch gesen tariya
  • ногоон хэрэм 2014-05-10 03:34:43
    ногоон хэрэм нь урд зүгийг бүрхэж найгаад л мөн ч сайхан байна лээ
  • Bayar 2014-05-10 03:25:41
    4-5 saya mod tarchihsan mundag Er geluu. Muu hoshgoruulagch. Uzen yadaj bna.