Мод бэлтгэлээс 36,3 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ
Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах,  түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг.

Нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг  244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна.  Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоо метр тутамд  аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэг  болгожээ.

Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа бөгөөд энэ ойгоос 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөлөө.

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд  мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү  мөчир түүлгэх замаар  5100 м3 модыг бэлтгэх юм.

Ойн цэвэрлэгээний огтлолт  болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд  гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн  төсөвт 36.3 сая төгрөг  төвлөрөх аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.