Өнөөдөр олон улсын музейн өдөр
Олон улсын музейн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг анх 1978 онд олон улсын музейн санаачилгаар тэмдэглэж эхэлжээ. Тодруулбал, анх 1977 онд Москвад болсон Олон улсын музейн зөвлөлийн ХI ерөнхий бага хурлаар жил бүрийн тавдугаар сарын 18-ныг “Олон улсын музейн өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарч байсан түүхтэй аж. Түүнчлэн 1978 онд олон улсын музейн зөвлөлийн 150 гишүүн орон анх удаа “Олон Улсын музейн өдөр”-ийг тэмдэглэсэн байна.

Харин манай улсын хувьд 2003 оноос  энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил “Музей ба соёлын өвийн дургсалт газар” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Уг өдрийг тохиолдуулан өнөөдөр 11:00 цагт Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц зохион байгуулж, “Олон улсын музейн өдөр”-ийн тухай танилцуулга хийлээ. Мөн үеэр түүхийн ухааны эрдэмтэд “Ноён уулын дурсгал” сэдэвт “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьж байгаа юм.

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Дэлхийн музейн өдөрт зориулан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол, Улаанбаатар хотын музейд “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.