Коста Рикачууд түүхэндээ анх удаа шөвгийн наймд шалгарлаа
Бразил улсад зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн ДАШТ-ний хамгийн том сенсацын эзэд Коста Рикагийн шигшээ багийнхан болоод байгаа билээ. Тэд үхлийн D хэсэгт гурван дэлхийн аваргатай таарсан ч хоёрыг нь мулталж орхиод өөрсдөө нэгээр гарч ирсэн. Тэд шөвгийн 16-д Грекийн шигшээ багтай таарч үндсэн цагт 1:1-ээр тэнцэн торгуулийн цохилтоор ялалт  байгууллаа. Хоёр баг хоёулаа шөвгийн наймд шалгарч үзээгүй тул хоёр багийн тоглолт тун ширүүн эхэлсэн. Ингээд Коста Рикачууд тоглолтын 52 дахь минутанд тэргүүллийг ахлагч Б.Руисын ачаар авсан.Тэрбээр Балоньосын зүүнээс дамжуулсан бөмбөгийг чулуу болгосон нь энэ юм. Ийнхүү тэд 1:0-ээр тэргүүлж эхэлсэн ч 66 дахь минутанд  хамгаалагч Дуарте улаан хуудас аван талбайг чөлөөлсөнөөр Грекчүүдэд давамгай байдал үүссэн. Хүний илүүтэй болсон Грекчүүд арай илүү тоглолт үзүүлж байсныхаа ачаар тоглолтын төгсгөлд буюу шүүгчийн мэдлийн цагт тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Грекийн багаас Папастатопулос  тэнцээний гоолыг  орууллаа. Үндсэн цагт тэнцсэн хоёр баг цаг сунган тоглосон бөгөөд хүний илүүтэй Грекчүүд илүү тоглож байсан хэдий ч гоол оруулж чадсангүй цаг дууслаа. Ингээд хоёр багийн хувь заяа торгуулийн цохилтоор шийдэгдэхээр болсон бөгөөд 5:3 гэсэн харьцаагаар Коста Рикачууд ялалт байгуулж түүхэн амжилт тогтоов. Хойд Америк тивийн энэхүү жижиг улс энэ удаагийн ДАШТ-нд тун одтой байгаа бөгөөд хэсгийн шатнаас эхлэн сенсаци тарьсан. Тэгвэл тэд энэ удаад 2004 оны Европын аваргуудыг буулган авч  шөвгийн наймд шалгарлаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.