Холч морьдын уралдаан болно
Ардын хувьсгалын 93 жил, Үндэсний их баяр наадмын үеэр холч морины уралдааныг зохион байгуулах болжээ. Монголын морин спорт уралдааны үндэсний холбооноос зохион байгуулж буй энэхүү холч морьдын "Их хүлэгч" уралдаанд насанд хүрэгчид буюу 18 нас хүрсэн иргэд морь унаж оролцох боломжтой.
 
Уралдаанд оролцогчид ирэх сарын 10-ны 18.00 цагт гараанаас гарч Алтан-Уулын чиглэлд 30 км зам туулан  гарааны зурхайд очих бөгөөд тэндээ 30 минут амраад  уралдааныг дахин үргэлжлүүлэх аж. Ингэхдээ гарааны төхөөрөмжийн араас нэгэн зэрэг гарч, эхний таван морийг барих аж. Холч морины уралдаанд оролцох морьдын нас, үүлдэр харгалзахгүй бөгөөд тамирчдыг ирэх сарын 8, 9-нд бүртгэнэ. Ийнхүү холч морины 60 км-ийн уралдаан улсын баяр наамдын хөтөлбөрт албан ёсоор багтахаар боллоо.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.