Ц.Солонго: Зээлийг арилжааны банкаар дамжуулахгүйгээр, бага хүүтэй олгох боломжтой
Арилжааны банкуудын зээлийн хүү хэт өндөр байгааг шүүмжлэх  хүн олон болсон. Эдийн засгийн хямралын үед арилжааны банкнаас авсан өндөр хүүтэй зээлээ төлж чадахгүй, шүүх цагдаагийн байгууллагад очих дээрээ тулсан маш олон иргэд гомдол гаргаж буйг Зээлдэгчдийн холбооноос мэдээлж байсан.

Тэд зээлийн хүүг жилийн зургаан хувь хүртэл бууруулах бүрэн боломж байгаа хэмээн мэдээлж, энэ дагуу зээлийн хүүг бодитоор бууруулахыг арилжааны банкуудаас шаардан бичиг хүргүүлсэн. Мөн банкуудын төлөөлөлтэй уулзаж энэ асуудлаар ярилцаж, зээлдэгч иргэдийн саналыг хэлэхийг хүсэхэд банкууд хүлээж аваагүй бөгөөд тэдний өмнөөс Банкуудын холбооноос  зээлийн хүүг бууруулах боломжгүй гэх тайлбарыг ирүүлжээ. Энэ талаар дөнгөж сая  Зээлдэгчдийн холбооноос мэдээллээ.

Банк тус бүрийн удирдлагуудтай уулзах хүсэлтийг хүргүүлсэн ч тэдний өмнөөс Банкуудын холбооноос  боломжгүй гэх нэг хариуг өгч байгаа нь арилжааны банкууд үгсэн хуйвалдаж иргэдийг зээлийн хүүгээр дарамталж байна хэмээн үзэж буйг хэвлэлийн бага хурлын үеэр Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго мэдэгдлээ.

Хэрэв арилжааны банкууд ингэж байгаа бол төр заавал өөрийн мөнгөө арилжааны банкаар дамжуулан өндөр хүүтэйгээр иргэдэд зээлүүлэх шаардлагагүй бөгөөд Хөгжлийн банкаар дамжуулан бага хүүтэй зээлүүлж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломж байгааг мөн энэ үеэр дуулгав. 

Дашрамд дуулгахад 693.9 мянган иргэн төрөл бүрийн зээлтэй байгаагаас найдваргүй зээлдэгчийн хувь өмнөх оны мөн үеэс 32.8 хувиар өссөн байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бхррыо 2016-05-24 09:35:12
    банкаар дамжихгүй зээл гэвэл ямар байдаг юм бол хувь зээл бол хүү өндөр л болох байх ганц хөгжлийн банкаар зээл олговол авилга ихсэх байх даа ард түмэн тэндээс ...
    112.72.15.114
    Мэдэгдсэн Хариулах
  • ХЭЭЭ.... 2016-05-23 11:48:52
    БАНКААР ДАМЖУУЛАХГҮЙ ЗЭЭЛДЭЭД УНАВАЛ ЭНЭ УЛС ОРШИН ТОГТОХ УУ... ДА...
    202.179.27.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-05-23 08:15:50
    Эхлээд хадгаламжийн хүүг жилийн 2-3% болгох хэрэгтэй, Хөгжлийн банк арилжааны банкуудаар дамжуулж зээл өгдөг, банкны салбарын А ч байхгүй хүн асуудал үүсгэх юм....
    202.180.216.162
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2016-05-23 07:21:36
    Төр найдвартай зээл олгож чаддаг байсан бол юу гэж банкаар дамжуулахав. Төрөөс зээл авбал хэн ч буцааж төлөхгүй.
    103.9.90.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2016-05-23 06:50:03
    манайхан зээл авахаараа өгөхөө мэдэхгүй цааш хардаг болохоор төр банкаар дамжуулж өгдөг юм биш үү
    202.72.245.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2016-05-23 06:43:12
    Гадаад орнуудад банкны хүү жилийн 2-5 хувь байдаг. Гэтэл Монголд 20 хувиас дээш. Хувьсгалын өмнө ард түмэн данжаадуудад хүүлүүлж байсан бол одоо банкинд.
    103.57.95.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2016-05-23 06:36:22
    Арилжааны банкны зээлийн хүүг бууруулах нь зүйтэй
    202.179.29.102
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2016-05-23 06:06:49
    IH ONDOR ZEEL AVSAN GARUUD L INGEJ YVJ BGAAAA.BOLIOCHEE TA NAR BANK SANHUUGIIN SYSTEMIIG NURAAH GEE YU YUN DURAAAARAA GARUUD VEEE.TA NAR ZEEL AVHDAA YASAN BOL
    202.179.29.160
    Мэдэгдсэн Хариулах
  • Өнөрөө 2016-05-23 05:39:11
    Арилжааны банкууд мөнгө зээллэдэг гэж бодсон чинь аугаа их төр л арилжааны банкуудад их унац үлдээгээд мөнгө зээлээд байгаа болж таарав. Ха ха. Үнэн үү.
    202.9.40.207
    Мэдэгдсэн Хариулах