Тамирчид баяраа тэмдэглэлээ
Монголын тамирчдын баярын өдөр өчигдөр тохиож, ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвөөс хамтран "Тамирчдын баяр"-ыг зохион байгууллаа.
"Тамирчдын баяр"-ын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Зуунмод хотноо Азийн кросс гүйлтийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн, Спортын төв ордноо Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит өсвөрийн улсын аварга шалгаруулах "Олимпийн гараа" тэмцээний хагас шигшээ тоглолт болов.

Мөн МУИС-ийн зааланд волейболын сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжлэн зохион байгуулагдлаа.
Үүнээс гадна Монгол Улсынхаа нэр алдрыг олимп, тив, дэлхийн тэмцээнд дуурсгасан үе үеийн алдарт тамирчид биеийн тамир, спортыг сурталчилсан өглөөний алхалт хийлээ. Дараа нь Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, спортын  жагсаалд нэгдсэн юм.

Г.Уянга
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.