“Хурд” хамтлагийн тоглолт 22:00 цагт эхэлнэ
 
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн өнөөдөр Чингисийн талбайд болно.
Уг үйл ажиллагаатай холбогдуулан 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм байна.
Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоол 08:00-23:00 цаг хүртэл ажиллахгүй.
Харин Амарын гудамж, Хангардь ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газар, Спортын ордны урд зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болжээ.
    Шагнал гардуулах ёслол, цэргийн жагсаалын үзүүлэх тоглолт 11.30-13.30 цагт
    Үдшийн нийтийн цэнгүүн 19.00-23.00 цагт болно.
Түүнчлэн “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт 22:00 цагаас болох юм байна.          

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.