Говь-Алтайд үер усны гамшиг нүүрлэжээ
Энэ сарын 27, 28, 29 ны өдрүүдэд Говь-алтай аймгийн нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас үер усны гамшиг гарлаа.
Гамшгийн үеэр Алтай хот үерт автагдаж дулаан болон цэвэр, бохир усны газар доорх шугамууд, улсын болон орон нутгийн чанартай авто замууд, зарим айл өрх, албан байгууллагууд үерийн усанд автагдсан байна.

Аймгийн онцгой комисс шуурхай арга хэмжээ авч богино хугацаанд Алтай хотын үерийн даланг сэргээн энэ ажилд иргэд, байгууллагуудыг дайчлан оролцууллаа.                    

Аймгийн Засаг даргын захирамж гарч үерт автагдсан зам талбайг цэвэрлэх, сэргээн засварлах, бохирдсон орчныг ариутгах ажлыг бүх нийтийн оролцоотойгоор эхлүүлэхээр болжээ.
Нийтдээ ард иргэд, байгууллагуудад 400 гаруй сая төгрөгийн хохирол учирсан урьдчилсан тооцоо гарлаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.