Харилцаа холбооны салбар 2015 онд 204 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ
Энэ онд Монгол Улсад орчин цагийн мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, интернетийн үйлчилгээ нэвтэрсний 20 жилийн ой тохиож байна. Дээрх хугацаанд интернет хэрэглэгчдийн тоо 2,4 сая болтлоо өсчээ.  Харин үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчийн тоо гурван саяд хүрсэн байна. 



Мэдээлэл харилцаа холбооны салбар 2015 онд нийтдээ 933 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Үүний 53 хувийг үүрэн холбооны салбар дангаараа бүрдүүлжээ.

Мөн салбарт 2015 онд хувийн хэвшлийнхэн нийтдээ 206 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 40 хувь мөн үүрэн холбооны салбарт ногдож байна. Түүнчлэн тус салбар 2015 онд 204 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ.



Дашрамд дуулгахад, Энэ жилийн эцэс гэхэд дэлхийн нийт хүн амын тал хувь нь интернэт ашигладаг болно гэсэн тайлан гарчээ. НҮБ-ын харьяа Цахилгаан холбооны олон улсын холбооны таамаглаж байгаагаар, 3.2 тэрбум хүн интернэт ашиглах ажээ.
 
Дэлхийн нийт хүн ам одоогийн байдлаар 7.2 тэрбум байна. Гэвч нэн буурай хөгжилтэй улс орнууд гэж НҮБ- ын тодорхойлсон орнууд нь 940 сая хүн амтай бөгөөд эдгээрийн нэг болох Сомали, Балба зэрэг улс дахь интернэт хэрэглэгчдийн тоо 89 сая л байх ажээ. Мөн долоон тэрбум зөөврийн төхөөрөмжийн захиалга бий болно гэж Цахилгаан холбооны олон улсын холбоо мэдээлжээ.
 
АНУ болон Европ дахь 100 хүн тутмын 78 нь гар утасны өргөн зурвасыг ашигладаг байна. Мөн дэлхийн бөмбөрцгийн 69 хувь нь 3G интернэтийн сүлжээтэй бол хөдөө орон нутгийн 29 хувь нь л 3G сүлжээтэй ажээ. Хөгжингүй орнуудын айл өрхүүдийн 80 хувь, хөгжиж буй орнуудын айл өрхүүдийн 34 хувь нь энэ онд багтан ямар нэг хэлбэрийн интернэттэй болох аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.