“ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах шилдэг 70 сурагч тодорлоо
ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг энэ хавар буюу 2016 оны хавар төгсч,  Их дээд сургуульд ирэх намар элсэн суралцах шинэ оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр юм.

2007 оноос эхлэн 9 дэх жилдээ орон даяар хэрэгжүүлж буй “ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр” нь Монгол улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа болон Налайх, Багануур дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын дунд нээлттэй зарлагдсан билээ.

Тус хөтөлбөрт 1200 гаруй сурагч материалаа ирүүлсэн бөгөөд шалгаруулалтыг ХААН Банкны салбар нэгж, төр захиргаа, боловсролын байгууллага болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн комисс сум дүүрэг, аймаг болон улсын түвшинд 3 үе шаттайгаар явуулсны үндсэнд 2016-2017 оны хичээлийн жилд ХААН Банкны тэтгэлэг авах 70 шилдэг оюутныг эцэслэн тодрууллаа. 

Шалгаруулалтад тухайн сурагчийн сүүлийн 3 жилд гаргасан хичээл, урлаг спортын амжилт, голч дүн, өрхийн амьжиргааны түвшин, нийгмийн идэвх зүтгэл зэрэг гол үзүүлэлтийг харгалзаж, үнэлгээний журмын дагуу дүгнэлээ.  

2016-2017 оны хичээлийн жилд ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, сургалтын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлүүлэх эрх авсан шилдэг 70 сурагчдаа баяр хүргэе!   
 
Та бүхэн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг сурагчдын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж харна уу.
 
ХААН Банк Сан өнгөрсөн 9 жилийн хугацаанд нийт 1290 оюутанд 645 сая төгрөгийн тэтгэлэг олгоод байна.

Ийнхүү боловсролын салбарыг тууштай дэмжигч ХААН Банк сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлэгч сурагчдад сургалтын тэтгэлэг олгож, тэдний цаашид суралцах хүсэл мөрөөдлийг нь бадрааж, оюуны хөрөнгө оруулалт хийлээ.  

ХААН Банкны тэтгэлэгт хөтөлбөрт хандан материалаа ирүүлсэн мянга мянган шилдэг сурагчдын цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!
Бусдад түгээх
  • gplus