Сэргээн засах клиник эмнэлгийн захирал улсад онц их хэмжээний хохирол учруулжээ
Хувьчлалын буянаар олон хүн эрх мэдэл, мөнгөний үнэрийг мэдрэх болсон. Учир нь хувьчлал хуудуутай явагдсан гэдэгт олон хүн эргэлздэг боловч холбогдох албаны нэр бүхий хүмүүс “Хувьчлал шударга явагдсан” гэх гуравхан үгийг хэлж олон хүний амыг хааж байсан цаг саяхан.
Бид өмнө нь “АСА” цирк, “Ард” кино театрын хувьчлалыг хэр шударга үнэн явуулсан талаар мэдээлж байсан.

Тэгвэл энэ удаа ир­гэдэд хамгийн их эрэлт хэрэгцээтэй байгаа Сэргээн засах клиникийн эмнэлгийг шударга хувьчлалд хам­рагдаж чадсан эсэх талаар өгүүлэх гэсэн юм. Цаг сайхан байх үед тус клиникт хөдөө орон нутгаас зорьж ирэх иргэд төдийгүй нийс­лэлчүүд эмчийн хя­налтын дор эмчлүүлэх би­чигтэйгээ ирээд асуудалгүй хэвтдэг байсан тухай өдгөө ч ярьсаар л байгаа.

Харин нэр бүхий албан тушаалтнууд эл сувиллыг өөрийн ах дүү амраг садандаа хувийн өмч болгож өгснөөс хойш тус сувилалд хэвтэж эмчлүүлэх гэсэн иргэд бүтэн сар жилээр хүлээн арай хийж эмчлүүлдэг болсон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.

Тодруулбал дээрх су­виллыг хувьчлал нэрээр асар бага үнээр өгч байсан нь асуудал болоод байна. Учир нь дээрх сувиллын хувьчлалтай холбоотой асуудлыг Нийслэлийн өмчийн харилцааны газ­раас шалгуулах хүсэлтэй бай­­­гаагаа өнгөрсөн 2012 онд АТГ-т албан бичгээр хүргүүлж өнөөдөр мөрдөн бай­­цаалтын ажиллагаа дуусч шүүх рүү шилжүү­лэхэд бэ­лэн болсон байна.

Хэрэг одоо л нэг зөв замдаа орох гэж байна

Эх сурвалж О-гийн мэ­дээлснээр “Сэргээн засах клиникийн эмнэлгийг хууль бусаар хувьчилж өгсөн хэрэг 2004 оны хоёрдугаар сараас эхэлсэн гэхэд болно.

Ингээд 2006 онд Удирд­лагын багийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлахаар болсон юм. Гэтэл эрх мэдэл бүхий хүмүүс энэхүү хувьчлалыг явууулахдаа хууль бусаар явуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь өдгөө мөрдөн байцаалтаар тог­тоогдоод байна.

Хамгийн гол нь эл хувьчлалд голлох үүрэг гүй­цэтгэсэн хүн нь нийс­лэлийн Өмчийн ха­рил­цааны газрын өмч хувьч­лалын хэлтсийн дарга, Өмч хувьчлах ко­миссын нарийн бичгийн дарга Г.Маналжав гэх хүн.

Тэрбээр тус эмнэлгийн даргад улсын өмч болох 779.724.000 төг­рөгийн өр­төг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256.771.500 төгрөгөөр буюу бага үнэ тогтоон хувьчилсан байна.

Ингэснээр нийс­лэ­лийн өмчийг үрэгдүүлж, 360.376.300 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан.

Уг нь тус эмнэлэг 10 сая төгрөгийн хөрөнгө оруу­лалтын гэрчилгээтэй мөртлөө 172 сая төгрөгийн хөрөнгө оруулсан нь тухайн үед олны гайхшралыг тө­рүүлж байсан юм. Тиймээс энэ хуудуутай хувьчлалыг шалгуулахаар нийслэлийн өмчийн ха­рилцааны газ­рынхан АТГ-т хандаж бай­сан юм” гэлээ.

Юутай ч хувьчлалтай холбоотой асуудал сөхөгд­сөнөөс хойш хувьчлал нэрээр бусдын гарт орж үгүй болсон улсын объектуудыг төр анхаарч эхэллээ.

Уг нь менежментийн хувьч­лал гэдэг нь үйл ажил­лагааг нь зориулалтын дагуу ашиглаж, эд зүйлсийг нь засч сайжруулна гэсэн үг.

Гэтэл энэ хувьчлал өнөөдөр олон иргэдийг хөлдөө чирч Сэргээн засах клиник эмнэлгийнхэн зөв­хөн танил талын нэр нүүрээр үйлчилж байгаа нь харамсалтай.

Батдорж: Хувьчлал хуудуутай явагдсан нь үнэн

Ингээд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Батдоржтой уулзсан юм. Тэрбээр “Буруу замаар будаа тээсэн учраас Сэргээн засах клиник эм­­нэлгийн хувьчлалын асуудлыг хуулийн бай­гуул­лага шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байх. Тэгээд ч энэ хувьчлалд холбоотой эрх мэдэл бүхий хүмүүс шалгагдаж байгаа учраас энэ удаад нэр усыг нь хэлэх илүүц байх. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учир бид тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг.

Ямартай ч тус эмнэлгийн хувьчлал хуу­дуутай явагдсан гэдэг нь яахын аргагүй үнэн” гэлээ. Ер нь хувьчлалыг маш хуудуутай явуулсан гэдгийг албаныхан хүртэл өөрсдөө хэлж байгааг дээрх тодруулга гэрчилж буй хэрэг.

Түүнчлэн хувьчлалтай холбоотой асуудлыг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар “Хувьчилж авсан л бол гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлэх ёстой” гэж байв.

Менежментийн хувьч­лал гэдэг бол зөвхөн удирдлагыг хувьд шилжүүлэхээс бус барилга байгууламжийг шилжүүлдэггүй гэдгийг ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар ч хэлж байсан. Өөрөөр хэлбэл байшин барилга нь улсын өмч хэвээрээ байгаа гэсэн үг.

Юутай ч хувьчлал гэх нэрээр ашиг олж ард түмний зовлон шаналалаар бизнес хийж буй Сэргээн засах клиник эмнэлгийг эргүүлэн авах нь зүйн хэрэг гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Ямартай ч уг хувьч­лал­тай хэргийг нийслэлийн Про­курорын газарт хянаж, өнгөрсөн сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн байгаа.

Тиймээс эл хэргийг шүүх хурлаар тус клиник эм­нэлгийг ард түмэнд бу­цаан өгч улсад онц их хэм­жээний хохирол уч­руулсан этгээдүүдэд зохих шийт­гэлийг нь ногдуулах байх гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Өглөөний сонин
Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-07-01 01:34:13
    AN ch munh baih yum shig arai l muuhai yum hiij bn daa, 16 on udahgui bolno doo
    202.179.27.59
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-01 01:10:58
    darga ni Chanchal gej avgai bgaa anh memnejmenteer avahdaa tursun ah Batbayr hotiin darga baihdaa alban tushaal ashiglaj duudee uguulsiin
    103.26.193.27
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-01 01:10:14
    darga ni Chanchal gej avgai bgaa anh memnejmenteer avahdaa tursun ah Batbayr hotiin darga baihdaa alban tushaal ashiglaj duudee uguulsiin
    103.26.193.10
    Мэдэгдсэн Хариулах