Ю.А.Гагарины цээж баримлын нээлт боллоо
Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн төрөлхтөн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баяр энэ онд тохиож байна.

Эдгээр ойг тохиолдуулан өнөөдөр Ю.А.Гагарины цээж баримлыг ШУА-ийн Хубилай хааны нэрэмжит одон орон, геофизикийн хүрээлэнгийн сансар, од эрхсийн ордонд байршууллаа.

Хөшөөний нээлтэнд ОХУ-ын элчин сайд, ноён Азизов Искандер Кубарович, БНУУ-ын элчин сайд, ноён Мадари Акош, хүндэт зочид ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар, ОХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, сансрын нисэгч Берталан Фаркаш нар болон Юнеско-гийн төлөөлөгчид уригдан оролцлоо.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-02 08:04:55
    Цагаантны үлдэгдэл Бат үүл коммунист Оросын хөшөөг босгохгүй гэх чинь яасан юм, чадахгүй байж их хуцдагаа болих хэрэгтэй
  • Өнөрөө 2016-06-01 07:57:49
    Ардчилсан бялдууч нар хэрэгтэй юм шиг баахан хөшөө босгочихоод дараа нь авч хаяна гээд өвчигнөөд байдаг шүү.