“Сант” сургууль мэргэжлийн хяналтын чанаргүй гэх дүгнэлт гаргасан байранд үйл ажиллагаа явуулж байна
Сүхбаатар дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант” сургууль өргөтгөлийн барилгыг нь улсын комисст хүлээж аваагүй байхад хүүхдүүдийг оруулан сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Өргөтгөлийн барилгын ажлыг “Бүрэн цутгамал” ХХК компани гүйцэтгэсэн байгаад дутуу орхисон байдаг. Гэтэл энэхүү дутуу баригдсан барилгад тус сургууль өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа аж.

2013 онд “Сант” сургуулийн удирдлагууд сургуулийн өргөтгөл, спорт заал бариулахаар “Бүрэн цутгамал” компанитай гэрээ байгуулсан байдаг. Гэвч тус сургуулийн зүгээс барилгын гэрээгээ удаа дараа зөрчиж, улмаар барилгын гүйцэтгэл 85 гаруй хувьтай болсны дараа гүйцэтгэгч компаниа гэнэт солих болсноо мэдэгдэж, гэрээгээ цуцалжээ.

Ингээд энэ үеэс Сант сургууль, Бүрэн цутгамал компаниудын хооронд асуудал үүсэж, өдгөө хуулийн байгууллагын хаалга татаад байна. Харин хүүхдүүд  улсын комисс хүлээж аваагүй аюултай нөхцөлд сурч, хүмүүжсээр байгаа юм.

"Бүрэн цутгамал" компанийн захирал Б.Батдэлгэрээс зарим зүйлийг тодрууллаа.



-“Сант” сургууль болоод танай компанийн хооронд үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулж өгнө үү?

- 2013 оны зургаадугаар сарын 6-ны өдөр манай "Бүрэн цутгамал" компани "Сант" сургуультай өргөтгөлийн байр, спорт заал барих гэрээ байгуулсан. Ингэхдээ бүрэн төсөвтэйгөөр буюу өргөтгөлийн барилгын бүх гүйцэтгэлийг манай компани хариуцан хийж, хүлээлгэж өгөхөөр гэрээндээ тусгасан. Өөрөөр хэлбэл бид “Сант” сургуулийн өргөтгөлийн барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барихаар болсон. Ингээд бид 2013 оны 6-р сарын 8-ны өдрөөс бид барилгын ажлыг эхлүүлсэн. Харин энэ хооронд “Сант” сургуулийн удирдлагын зүгээс тус сургуулийнхан сантехник болон салхивчны ажлаа манай компанид мэдэгдэлгүйгээр өөр компанид хариуцуулсан асуудал гарсан.Үүнд бид хүлээцтэй хандаж барилгын ажлаа үргэлжлүүлсэн.

-Барилгын ажил хийгдэх хугацаанд хэчнээн төгрөгийн зардал гарч, түүнээс хэдэн төгрөгийг нь Сантаас гаргуулж авсан бэ?

-Манай компани "Сант" сургуулиас нийтдээ 1.2 тэрбум төгрөг ажлын санхүүжилтэд авсан байсан. Харин манайхаас гарсан зардал бол 1.6 тэрбум гаруй төгрөг, иймээс 500 гаруй сая төгрөгийн зөрүүг авах ёстой.  Иймээс энэ дүнгээр гүйцэтгэлээ авахаар “Сант” сургуулиас гаргуулж авахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл “Сант” сургуулийн захирал Д.Зургаанжин над руу яриад “Манайх гэрээгээ цуцаллаа. Та нартай хамтран ажиллах боломжгүй. Маргаашаас харуул хамгаалалтаа солино. Асуудал байвал шүүхэд ханд” гэсэн.

-Ямар учраас хамтран ажиллах боломжгүй гэсэн юм бол?

-Манай зүгээс “Манай компанийн гүйцэтгэсэн ажлыг хүлээж ав, ажлаа хүлээлгэж өгье” гэсэн боловч тус сургуулиас ямар ч албан ёсны хариу өгөөгүй. “Гэрээгээ дүгнэе” гэхэд бас ямар хариу өгөөгүй. Энэ бүгдээс харахад тус сургуулийн удирдлагууд анхнаасаа манайхыг залилан мэхлэх зорилготой байжээ. Гэтэл “Сант” сургуулийнхан яагаад өөрсдөө тэр чанаргүй барилгадаа хүүхдүүд сургаад, тэр чанаргүй барилгаа ашиглаж байна вэ гэдэг асуудал гарч ирж байна.

-Яагаад чанаргүй барилга гэж?

- Тэр чанаргүй гэх барилгадаа үйл ажиллагаа явуулж байгааг юугаар баталж байгаа вэ гэхээр Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ нь 2016 оны 3 сард гарсан дүгнэлт. Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэсэн акт тавиулсан. Гэтэл энэ актын биелэлтээ мэргэжлийн хяналт хангуулж чадахгүй одоо болтол “Сант” сургууль чанаргүй гэх барилгаа ашиглаад л яваад байгаа. Мөн дээрээс нь “Сант” сургууль улсаас хувьсах зардал авдаг юм билээ. Хууль бус барилгад хүүхдүүд сургаж, улсаас тодорхой хэмжээний хувьсах зардал авсаар байна.



Бид энэ асуудлаар “Сант” сургуулийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч “Сургуулийн захирал эзгүй байгаа тул энэ асуудлаар өөр тайлбар өгөх хүн байхгүй” гэх хариултыг өгсөн юм.

Ямартай ч  нэлээд өндөр төлбөртэй сургуулиудын тэргүүнд бичигддэг “Сант” сургууль мэргэжлийн хяналтаас чанаргүй гэх дүгнэлт гаргасан байранд үйл ажиллагаагаа явуулж байна. 




 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gogo 2016-10-17 02:12:02
    барилга чанаргүй муу баригдсан юм бол уг компани нь буруудах юм биш үү муу гэж мэдсээр байж барьж дуусгаад мөнгө өө нэхээд байдаг хүний өчнөөн мөнгө авчаад
  • Ганбаа 2016-06-15 06:18:34
    Барилга барьсан компани нь чанаргүй барилга гэж нотлоод байдаг. Тэгсэн хэрнээ манай мөнгийг өгсөнгүй гэрээ цуцаллаа гээд байх. Заримдаа ч юмны учир олох хэцүү б...
  • Irgen 2016-06-07 07:14:31
    Barilgiin companii zahialgaar bichsen medee bn
  • barilga 2016-06-07 04:30:33
    Энэ барилгын компани урьд нь бас Сити сургуулийн барилгыг дутуу барьчаад ингэж хэвлэлээр шантаажилж мөнгө авч байсан санагдана. Барилгын компанид л ноо байгаа
    • Barimttai gutgeeree 2016-06-07 07:40:04
      Umnu n citi surguuliin barilgiig bariad shantaachilsan gj chi yu bicheed bn?! Ta boloogui yumiig sanaad bn?? medeh yumaa l bich