Залуу малчид Ерөнхий сайдад уриалга хүргүүлэв
Залуу малчдын төлөөлөл болох 330 сумаас ирсэн малчин залуус өчигдөр Төрийн ордноо “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнийг хийсэн. Энэхүү зөвлөгөөнөөс уриалга гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулсан байна.

Залуу малчдын уриалгад, Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх, малын хулгайтай тэмцэх хуулийг чангатгах, малын эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарах, малчдад зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох, сурагчдын сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах, малчид нийгмийн даатгалын шимтгэлийг  жилд 1-2 удаа төлдөг болгох, малчны хоршоог дэмжих, малчин-туслах малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах, малчдад мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэргийг тусгасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.