Ш.Сайхансамбуу “цагдаад өгч хориулна” хэмээн дарамталжээ
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын Удирдах зөвлөлийн гишүүн А.Амартайван хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг үүсгэн байгуулагч, дарга Ц.Баянбилэг нь цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Энэ хойгуур тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Баттөр намаа Г.Уянгад 800 сая төгрөгөөр худалдсан хэмээн хардаж буйгаа тэрбээр хэлэв. А.Баттөр намаа худалдсаныхаа хариуд УИХ-д нэр дэвшихээр болж, өдгөө Төв аймагт өрсөлдөх эрхээ аваад буй гэнэ.

А.Амартайван намын дарга Ц.Баянбилэгээ суллуулах асуудлаар Тусгаар тогтнол эв нэгдлийн намын гишүүн болсон, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбууд хандсан байна. Харин Ш.Сайхансамбуу “сонгуулийн дараа” гэсэн хариулт өгснөөс үүдэж, тэдний дунд үл ойлголцол үүсэн,  А.Амартайван нам худалдсан, худалдан авсан гэх асуудлыг дэлгэхээ хэлжээ. Харин Ш.Сайхансамбуу “цагдаад өгч хориулна” гэхчлэнгээр сүрдүүлж, дарамталсан гэнэ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • PЗочин 2016-06-10 05:17:51
    Ийм элий балай юм ярьсан нөхдийг юугий нь үнэмших вэ. Тэнэг тэнэг юм бичээд, яриад байх шив.
  • Bitii ingej hudlaa yarij baildaa 2016-06-10 03:55:44
    Ene harvaas hudalch luivarchin bn. Songuuliin umnu negniihee ner hundiig unagaah gej ingej hudlaa yarihaa bolioch.
  • ЛУЙВАРЧИД МЭДЭЭЛЭЛ ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ 2016-06-10 02:44:58
    УЯНГА ОЧООГҮЙ БОЛ ИЙМ НАМ БАЙДАГ ЯМАР ХҮМҮҮС БАЙДГИЙГ ХЭНЧ МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨХ ЗАМХРАХ БАЙСАНДАА . ХУДЛАА ГЭВЭЛ ЭНЭ ЛУЙВАРЧИН ГУДАМЖИНД ТААРСАН ЭХНИЙ 10 ХҮНЭЭС АСУ...
  • Шантаажчин 2016-06-09 11:02:50
    Харваас луйварчин новш байна
  • pppp 2016-06-09 10:10:48
    Бас нэг шатаажчин биз
  • иргэн 2016-06-09 09:57:36
    Харин А.Амартайван нь Сайхансамбуу дээр очиж амартайван байдлыг нь алдагдуулж дарамтласан юм биш үү.
  • Зочин 2016-06-09 08:22:59
    Нарантуулд шаг зардаг байсан одоо нам зардаг болсон уу, үнэхээр Нарантуулд байхгүй юм байхгүй шүү, Сайхансамбуу шоронд орсон хүнийг гаргадаг хэн юм
  • иргэн 2016-06-09 06:03:47
    энэ Уянга одоо хүний намаар яадаг байнаа өөрөө намгүй болчихсон юм бх да
  • зочин 2016-06-09 06:01:06
    Уянга гэнэн юмаа. Одоо ийм бууны нохой шиг залуучууд хэрэггүй, өнгө мөнгө хөөсөн арчаагүй улсууд энэ бас нэг амьтанаас хэдэн төгрөг авсан байлгүй дээ.