Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сар хүртэл  авна
Зуслангийн газрыг өмчлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд иргэдийн хүсэлтийг land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан хүлээн авч байна. Өмнө нь цахимаар газар өмчлөхөөр бүртгүүлсэн 600 мянган иргэний мэдээлэл системд багтсан байгаа юм.  
 
Одоогоор Сүхбаатар дүүргийн Ар Хустай, Хандгайт, Шарга морьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайт зэрэг 7 байршилд газар өмчлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн газар өмчлөлөөр ойролцоогоор 18 мянган нэгж талбарыг өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
 
Иргэдийн хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч анхан шатны хариу өгч ажиллах зорилгоор “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглаж байгаа юм. Үүнээс гадна иргэд зуслангийн газар өмчлөлтэй холбоотой шаардлагатай мэдээллээ авсны дараа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад холбогдох материалаа хүргүүлснээр өмчлөлийн ажлаа эхлүүлэх юм. Зуслангийн газар өмчлөлийн бүртгэлийг есдүгээр сарын 15-ыг хүртэл хийх аж.
 
Цаашид Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс гадна Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсны дараа үргэлжлүүлэн газар өмчлүүлэх юм.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2016-06-09 09:39:30
    9,15 хүртэл амжлаа юу? Газрын албан дээр очсон баахан будлиан. Алгын чинээ газар дээр кадастрт орсон айлын байшин дайруулаад баахан зам зураад төлөвлөчихсөн