Г.Нандинзаяа улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

МБАТ-ий спортын 14 дүгээр их наадмын буудлагын тэмцээн үргэлжилсээр байгаа билээ. Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Булган аймгууд, Алдар, Хүч, Аврагч, Хилчин, Сүлд, Замчин спорт хороод, ТСТөв, “Аваргаас аварга”, “Есүхэй мэргэн”, “Снайпер”, “Тэмүүжин-Өрлөг” , “Буудагч” клубууд зэрэг 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргэнээ сорьж байна. Эхний өдрийн медальтнуудыг танилцуулж байна.

Хийн урт бууны эрэгтэй дасгалд нийт 45 тамирчнаас
1. ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ Орхон аймаг
2. ОУХМ Д.Ганзориг Алдар
3. СМ Т.Хаш-Эрдэнэ ТСТөв

Хийн урт бууны эмэгтэй дасгалд / 42 /
1. ОУХМ Г.Нандинзаяа Замчин
2. СМ Э.Энхмаа ТСТөв
3. ОУХМ Ч.Нарантуяа Алдар
Энэ дасгалд 420,7 оноогоор ОУХМ Г.Нандинзаяа / Замчин / улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон бол СМ М.Түвшинжаргал / Аврагч/ буудлага спортын ОУХМ-н болзол хангасан байна.

50 метрийн сонгомол гар бууны дасгалд / 22/
1.ОУХМ Э.Даваахүү Алдар
2. СМ Г.Буянбаатар Аврагч
3. СМ Ш.Буянзаяа Аврагч

МБСХ Ш.Мандахбаяр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.