“Чингис хаан” Гран-прид 40 орчим орны 350 грауй жүдоч оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Рио-2016” зуны ХХХI олимпийн их наадмын эрхийн оноо олгох, Олон Улсын Жүдо Бөхийн  Холбооны “Чингис хаан” Гран-при тэмцээн болоход гурав хоног үлдээд байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг тэмцээн энэ сарын 4-6-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно.

Энэ удаагийн “Чингис хаан” Гран-при тэмцээнд ОХУ, Япон,Унгар, БНАСАУ, БНСУ, Узбекстан, Гүрж, АНУ, Хонг Конг, Австри, Словак, Румын, Мозамбик, Герман, Чех, Канад, Казакстан, Польш, Филиппин зэрэг 40 орчим орны 350 гаруй жүдоч зодоглохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Мөн тэмцээнд дэлхийд чансаагаараа тэргүүлдэг шилдэг жүдочид ирж оролцох юм байна.Тухайлбал,  2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг зэрэг бөхчүүд зодоглох нь. Харин эх орноо төлөөлж Дэлхийн аварга, ази тивийн аварга М.Уранцэцэг, Лондонгийн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин зэрэг шилдэг тамирчид барилдана.

“Чингис хаан” Гран-при тэмцээнийг Олон Улсын Жүдо бөхийн холбооны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон шилдэг шүүгчид шүүн явуулах юм байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.