"Чингис бонд"-ын зарцуулалтыг шалгахыг зөвлөлөө

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хуралдаж, бондын зарцуулалтын талаар хэлэлцсэн. Тэгвэл энэ сарын 6-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай зөвлөмжийг УИХ, Засгийн газарт хаяглажээ.

Зөвлөмжид, УИХ-д “Чингис” бондыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалт, санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийн сонголт, тавьж буй хяналтын үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж, дүгнэлтийг хэлэлцэхийг зөвлөсөн байна. Мөн Засгийн газарт Үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулах тооцох асуудлыг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэн, шийдвэрлүүлэхийг зөвлөжээ. Үүнээс гадна, “Чингис” бонд, Хөгжлийн банкны үнэт цаасыг эргэн төлөх хуваарь, эх үүсвэр, зарцуулалтыг тодорхой болгож, 2015-2017 оны улсын төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгах, зээлийн эргэн төлөлтийг эзэнтэй болгох, эрх зүйн орчинг бүрдүүлэх арга хэмжээг шуурхай авч, УИХ-ын Байнгын хороо, чуулганы хуралдаанд бондын зарцуулалтыг тайлагнахыг даалгажээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 20/20 дугаар зөвлөмжийн 2.4-ийн заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлаг тооцох асуудлыг ч зөвлөмжид тусгасан байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.