Суарес дахин хүн хазахгүй гэж амлав
Уругвайн шигшээ багийн довтлогч Л.Суарес ДАШТ-ний хэсгийн сүүлийн тоглолтын үеэр Италийн багийн хамгаалагч Ж.Келлинигийн мөрөн дээр хазсаныхаа улмаас дөрвөн сараар хөлбөмбөгтэй холбоотой арга хэмжээнд орох, олон улсын чанартай томоохон есөн тэмцээнийг өнжих мөн 15 мянган Швейцарь франкаар торгуулаад байгаа билээ.

Ингэснээр Английн Ливерпүүл клубт тоглодог тэрбээр 10 дугаар сарын 26 хүртэл премьер лигийн тоглолтонд оролцох боломжгүй болсон юм. Тэгвэл түүн өгсөн ФИФА-гийн шийтгэлийг Ливерпүүл клуб хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд арбитрын шүүхэд хандсан аж. Х

арин Суарес Итали  хамгаалагчаас албан ёсоор уучлал гуйж, ахин хүн хазахгүй амласан байна. Суарест мөрөндөө хазуулаад байсан  Ж.Келлини би энэ явдлыг аль хэдийн мартсан, ФИФА түүнд арай хүнд шийтгэл өгсөн хэмээн мэдэгдээд байсан билээ.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.