“МИАТ”- ийн гадаад дахь төлөөлөгчийн газарт шахааны хүмүүс ажилладаг
Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, хамгийн ашиг­тай “саалийн үнээ”-нүүдийн нэг “МИАТ”-ийг тойрсон хэл ам сүүлийн хэдэн жил тасрахаа байсан. Учир нь тус газарт ах дүү, амраг садан, нутаг нугаараа ялгарсан 70-аад хүний бүлэглэл байдаг юм билээ.

Тиймээс л эл газарт шинээр томилогдсон баг орж ажиллахад хэцүү бай­даг билээ. Учир нь эрх мэ­дэлтнүүд энэ их саа­лийн үнээ болсон газрыг ашиг хонжоо мэтээр харж, зөвхөн өөрсдөд нь хэрэг болох хүмүүсийг том албан тушаалд томилдог нь нууц биш. Энэ талаар албаныхан хэлэхдээ өмнөх дарга нарын захиасны хүмүүс гайгүй гэсэн албан тушаалуудад аль хэдийнэ шургалаад амжсаныг хүн бүр л мэднэ. “МИАТ”-ийн гадаадад суугаа төлөөлөгч нэртэй улстөрч, сайд дарга нарын ах дүү, хамаатан садан, нууц амраг гэхчлэн шахааны хүмүүс тус ком­панид зах зээлийн үнээс хэд дахин өндөр өртгөөр бараа нийлүүлдэг, ажилд то­милогддог байсныг саяхан илчилсэн.

Тиймээс бид “МИАТ”-ийн төлөөлөгчийн газар аль улсуу­дад байдаг, хэчнээн орон тоо­ны ямар хүмүүс ажил­лаж, цалин хөлс ав­даг талаар сонирх­­­сон юм. Тодруулбал тус газрын төлөө­лөгчийн га­зар Хятад, Япон, Герман, Солон­гос, Орос, Хонконгод байдаг. Мэ­дээж дээрх улс орнуудад голдуу “МИАТ”-ийн дарга на­рын ах дүү амраг садан болон яам­ны сайд дарга нарын татаас­ны хүмүүс ажиллаж байсан гэд­гийг хэлэх нь зүйтэй.

Өмнөх дарга нарын томилсон хүмүүс ажиллаж байгаа нь үнэн

Энэ тухай “МИАТ”-ийн захирал Г.Жаргалсайхан “На­майг ажил авахад тө­лөөлөгчийн газарт дандаа шахааны хүмүүс ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ одоо шахааны гэх нэр томьёотой хүмүүс байхгүй болсон. Тухайлбал дээрх зургаан ул­сад ажиллаж байсан хү­мүүс ямар ч хэрэггүй орон тоон дээр цалин авч байсан. Ингээд бид 13 хүнийг цом­хотгож төсвөө хэмнэсэн. Нэг улсад гуравхан хүн ажил­­лахад хангалттай бай­даг.

Гэтэл өмнөх дарга на­рын үед долоон хүний бү­рэл­­дэхүүнтэйгээр дээрх улсуу­дад ажиллаж байсан. Одоо ажиллаж байгаа орон тоо гэвэл Ерөнхий төлөөлөгч, билет бичигч. Харин өмнө нь оффис менежер, борлуу­лалтын менежер гээд ямар ч хэрэггүй орон тоо байсныг нь цомхотгосон. Ер нь манай байгууллагыг тойрсон хэл ам байнга л гардаг. Би “Хүн ажлаа хийж чадаж байвал ажиллуулах хэрэгтэй” гэдэг ганцхан зарчим барьж ажил­ладаг. Түүнээс “энэ миний таньдаг хүн. Чамайг ажилд ёстой авахгүй гэж хэлж болохгүй биз дээ”.

Тэгээд миний танил болж төрснөөрөө тухайн хүн хохирох ёстой юу. Бид гадаад дахь төлөөлөгчийн газартаа аль болох мэдлэг боловсролтой, залуу болов­сон хүчнүүдийг ажил­луу­­ла­хыг зорьж байгаа. Төлөө­лөг­чийн газар ажиллах хүмүүс хамгийн эхэнд тухайн орны хэл, соёлыг эзэмшсэн байх ёстой.

Бид ийм л хүмүүсээ сонгон шалгаруулж явна. Тэгээд өмнөх дарга нарын алдааг дахин давтахгүйг хи­чээж ажиллах нь ойл­гомжтой. Зарим хүн их со­нин байдаг юм. “Би удаан жилийн туршлагатай байхад яагаад ажлаас чөлөөлж бай­гаа юм бэ” гэж хэл ам хийж явдаг. Бид тэдгээр хү­мүүст өөрсдийнх нь сул талыг хэлж өгөөд ч ойлгох­гүй байна шүү дээ.

Яах вэ зарим улс оронд өмнөх дарга нарын томилж байсан хүмүүс байгаа. Тэд хамгийн гол нь ажлаа хийж чаддаг учраас тэндээ үлдсэн. Ер нь төлөөлөгчийн газарт ажил­лаж байгаа хүмүүсийн цалин мөнгийг манайхтай харьцуу­­лахын аргагүй шүү дээ. Тухайн улс орны амьжир­­­­гааны түвшинд нь то­хируулж бид цалин олго­­­дог. Өмнө нь тэдний орон байрны асуудлыг нь шийд­дэг байсан. Одоо тэд өөрсдөө авсан цалингаараа бүх ам­жиргаагаа зохицуулж бай­гаа учраас цалин мөнгө нь хүрэлцэхгүй байх асуудал ч гарч байгаа. Гэхдээ удахгүй дээрх гурван хүний орон тоог нэг болгоё гэж ярилцаж байгаа” гэлээ. Хэдийгээр өнөөдөр “МИАТ” ХК-ийн захирал өөрч­лөгдөж зарим томилгоог хийсэн гэж ярьж байгаа бо­ловч нөгөө хэ­дэн сайд, дар­га нарын хү­мүү­сийг чө­лөөлж чадаагүй нь гай­халтай.

“МИАТ” компани сүүлийн дөрвөн жилд 4.6 тэрбумын алдагдалтай ажилласан

Сүүлийн дөрвөн жилд хамгийн их алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг “МИАТ” тэр­гүүлж байгааг Төрийн өм­чийн хорооны дарга Д.Цогт­­баа­тар ч гэрчилж байгаа. Товчхондоо ком­па­­­нийнх нь алдагдал хэдэн тэр­бум төг­рөгөөр хэмжиг­дэж, дар­­га на­рынх нь ор­лого мөн адил тэрбумаар тоолог­дох болс­ныг “МИАТ”-ийг удир­даж байсан экс дарга на­рынх нь хэргээс харж болно.
Тиймээс тус компани сүү­­лийн дөрвөн жилд 4.6 тэр­бумын алдагдалтай ажил­ласан гэсэн үг. Энэ нь дээрх бааахан үргүй ашиггүй зард­лууд орж байгаа юм.

Хэдийгээр энэ бүхнийг салбарын сайд А.Гансүх хя­налт тавьж чөлөөлсөн ал­бан хаагчдын орон тоог шаард­лагагүй гэж үзэж халаа, сэлгээ хийсэн ч хуучин бууны хугархайнууд ямар нэгэн аргаар үлдэж чадсан бай­­гаа юм. Тиймээс үе үеийн “МИАТ”-ийн дарга бо­лон сайд нарын хүмүүсийг Мон­голд яаралтай татан авч ирэх шаардлагатай гэд­­­­­­гийг тус газрын зарим ажил­­­­чин ч хэлж байсныг онц­­лох хэрэг­­тэй байх. Ха­туу­­­хан хэлэхэд дүүгээ, ахыгаа, эхнэр, хүүхдээ зөөлөн суу­далтай албанд томилуул­чихаад ичих ч үгүй яваа УИХ-ын гишүүд, сайд нар юу болоогүй мэт хууль дүрэм ярьсан шигээ явж байгаа нь ичгэвтэр юм.

Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • saraa 2014-05-22 07:28:25
    N.Enkhboldiin duu shuu.
    62.135.108.255
    Мэдэгдсэн Хариулах
  • \saran 2014-05-22 07:27:36
    Ene estoi unen shuu .Germand l gehed tend haraar ajillaj baisan N,Enkhboldiin dargaar ajillaj baigaa. Munhiin yum shig odoo 6 jil bolj bnaa.
    62.135.108.255
    Мэдэгдсэн Хариулах