Орхон сумын иргэд Р.Бурмааг халуун дотно угтан авлаа

УИХ-ын 45-р тойрогт нэр дэвшигч Р.Бурмаа Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэдтэй уулзаж төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг танилцуулахаас гадна тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо. Орхон сум бол газар тариалангийн бүс нутаг. Оршин суугчдын хөдөлмөрийн үр дүнд улсын тэргүүний сумаар 6 удаа шалгарсан амжилттай. Энэ сумын иргэд хүнсний ногооны тариалалт эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг. Тиймээс төрөөс хэрэгжүүлж байгаа, ногоочдыг чиглэсэн бодлого шийдвэрүүдийг хөрсөн дээр буулгах хамгийн тохиромжтой бүс нутаг юм. Хөрсний бордоог 75%-ийн хөнгөлөлттэй авах, шатахууны хөнгөлөлт эдлэх, газраа 40-с дээш жил эзэмших, хөнгөлөлттэй зээлд хамрагдах зэрэг олон боломж байгааг нэр дэвшигч Р.Бурмаа танилцууллаа. Орхон сумыг хөгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар иргэд өөрсдийн бодлоо хуваалцаж шийдвэрлэх гарцын талаар ярилцсан юм.

Ногоочид анх удаа тариаланчидтай адил зээл авах эрхтэй болж байгаа нь хүнсний ногоо тариалж амьдралаа залгуулж байгаа иргэдийн хувьд маш их хэрэгтэй шийдвэр болсныг иргэд уулзалтын үеэр хэлж байлаа. Ажлын асар их туршлагатай баг хамт олон Орхон суманд бий. Тиймээс төрөөс хэрэжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд биелэшгүй зүйл биш, хөрсөн дээр буусан, нийслэлд хэрэгжээд эхэлсэн учраас Орхон суманд хэрэгжихэд дөхөм гэдгийг нэр дэвшигч Р.Бурмаа онцоллоо.

Тус сум 34 мянган малтай. Мөн зөгийн аж ахуй, хүнсний ногооны тариалан эрхэлдэг иргэд олон байдаг. Тиймээс малын бэлчээрийн асуудал энэ сумын тулгамдсан асуудлын нэг. Эрчимжсэн мал аж ахуй, ХАА-н биржийн асуудлыг малчдын эрх ашгийн төлөө шийдвэрлэх нь чухал гэдгийг иргэд уулзалтын үеэр хэлсэн. Орхон сумын иргэд, улирлын чанартай орлоготой юм. Тиймээс шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаа хамтдаа шийдье гэдгийг иргэд хэлж байна.

Ард иргэдийн сайхан амьдрах нөхцөл, төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд шат шатны байгууллага анхаарах хэрэгтэй. Олон намын удирдлагууд зөрчилдсөнөөс болж иргэд хөдөлмөр эрхлэхэд эрх зүйн асуудлын шийдвэрлэлт уддаг байсан. Бүх шатандаа ойлголцох нь ажил урагштай явахын эхлэл гэдгийг бодит амьдрал дээр мэдэрсэн. Тиймээс зөв хүнээ сонгож Ажил хийх нөхцлийг олгох хэрэгтэй гэдгийг иргэд онцолж байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдийнхээ дээжийг нэр дэвшигч Р.Бурмаад гардуулж, итгэл хүлээлгэж, дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа хэмээн УИХ-ын 45-р тойрогт АН-аас нэр дэвшигч Раднаагийн Бурмаагийн сонгуулийн штабаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus