Элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтаа өглөө
2016-2017 оны хичээлийн жилийн их, дээд сургуулиудад элсэн суралцах оюутнуудын Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Элсэгчдийн заавал өгөх ёстой Монгол хэл, бичгийн шалгалт  өнөөдөр 12:00 цагт эхэлж, 100 минут үргэлжилж, дууслаа.

Энэ жил улсын хэмжээнд 36207 сурагч ЕБС-ийг төгсөж байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийт 37200  гаруй шалгуулагч ЭЕШ-д оролцох аж.  Маргааш  Англи хэл, Монгол улсын түүх, Химийн хичээлүүдийн шалгалт болно.
Б.Сансар
olloo.mn


Бусдад түгээх
  • gplus