Эрдоган Путинд захидал бичжээ

Туркийн арми ОХУ-ын цэргийн онгоцыг сөнөөсөнтэй холбоотойгоор хоёр улсын харилцаа хүйтэрсэн. Тэгвэл Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган эл явдлаас хойш анх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан захидал илгээжээ. ОХУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурсан “Оросын өдөр” үндэсний баяр энэ сарын 12-нд тохиосон.

Үүнтэй холбогдуулан Эрдоган баярын зурвас илгээж,  зурвастаа “ОХУ, Туркийн харилцаа ирээдүйд шинэ төвшинд гарах болтугай” хэмээн бичсэн байжээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ОХУ-ын цэргийн онгоцыг сүйрүүлснээс хойш хүйтэрсэн хоёр улсын харилцааг дахин сэргээх агуулга бүхий уг зурвасыг Эрдоган анх удаагаа Путинд илгээсэн нь энэ юм.

Тиймээс захидал өнөөгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөх нь олон улсын анхаарлыг татаж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас ч Эрдоганаас зурвас ирсэн гэдгийг батлаад байгаа юм. Хоёр улсын харилцаа муудсанаар Турк эдийн засгийн томоохон хохирол амсчээ. 

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus