Өсвөрийн тамирчид медаль хүртсэн ч  Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй

2014 оны Ази тивийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр Тайланд улсын Бангкок хотын Спортын ордонд үргэлжилж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр охидын 46 кг-ын жинд зодоглосон Б.Дөлгөөн хүрэл, хөвгүүдийн 76 кг-ын жинд барилдсан З.Сумьяабазар мөнгөн медаль хүртсэн ч Хүүхдийн зуны олимпийн наадамд оролцох эрх авч чадсангүй.

76 кг-ын жинд 13 бөх барилдсанаас манай бөх З.Сумьяабазар нэгдүгээр тойрогт тайваны бөх Вангтай таарч 12:3, хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын бөх Мин Сун Кимийг 3:3, гуравдугаар тойрогт казахстаны бөх Даулеткази Ескалийг 1:1 онооны харьцаагаар ядараалан ялж мөнгөн медалийн болзол хангаад алтан медалийн төлөө японы бөх Яжуро Ямасакитэй барилдаж 1:1 онооны харьцаагаар хожигджээ.

Манай бөх Б.Дөлгөөн нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Шиндэг 3:0 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд казахстаны бөх Марина Закшевскаяд 1:7 онооны харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдаанд хятадын бөх Чен Юмейг цэвэр даржээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Odgerel 2014-05-11 17:07:07
    Zawan ch geh shig yu meddeg bolod hutsad bgan baharhal bolson bohoo dooshino hiigeed mongol hun monuu chi hutsad blgui mongoloos zl2
  • Odgerel 2014-05-11 17:04:23
    Mundag huuhduud olimpod orhin bol ym duulgah l huuhduud shuu daanch
  • й 2014-05-11 04:14:25
    Энэ нэг балиар хүний биед хүрч наалдаж тэмцдэг спортууд сэжиг хүрмээр шүү дээ. Манай үндэсний бөх ч гэсэн дээ. Нуль хөлс хир болсон нөгөө хүний биеийг тэврээд л наадлаастай, шал заваа. Хүний биед хүрэхгүйгээр тэмцэлддэг спортууд л гоё.