Саурез уучлал гуйлаа
Уругвайн шигшээ багийн довтлогч Луис Суарез Английн шигшээ багийн хаалганд хоёр гоол оруулсныхаа ачаар багаа шөвгийн 16-д шалгаруулсан гэхэд болно. Харин Италийн эсрэг тоглолтод тэрбээр хамгаалагч Жоржио Кьеллиниг хазаж, дөрвөн cap талбайд гарах эрхээ хасуулаад байгаа юм. Өмнө нь Суарез “Аякс”-т тоглож байхдаа шүднийхээ загатнааг гаргаж байсан бол “Ливерпүүл”-д ирсэнийхээ дараа “Челси”- гийн хамгаалагч Ивановичийг хазсан. Дэлхийн аваргаар хүн хазсан үйлдэл нь түүний гурав дахь тохиолдол юм. Харин Английн хэвлэлүүд түүнийг найм дахь удаагаа хүн хазсан хэмээн бичиж байгаа аж. Суарез Уругвайн “Насьонал” багт тоглож байхдаа таван удаа ийм асуудал гаргаж байсныг ОУХХ-ноос нягтлан шалгаж байсан боловч Уругвайн хөлбөмбөгийн холбооны хүсэлтээр олон нийтэд зарлаагүй ажээ.
 
Тэгвэл Суарез өөрийнхөө үйлдэлд албан ёсоор уучлалт гуйжээ. Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэр бүлийнхэнтэйгээ багагүй хугацааг өнгөрүүлсний эцэст миний бие Итали- Уругвайн багийн тоглолтын үеэр болсон зүйлийн талаар ахин нэг эргэцүүлэн бодож, тунгаах боломж олдсон юм. Италийн багийн хамгаалагч Жоржио Кьеллини миний хазсан үйлдлээс болон бие махбодийн зовлон амссан нь үнэн болно. Энэ бүхнийг би сүүлийн өдрүүдэд гарч буй элдэв янзын цуу ярианаас шалтгаалан бичиж байгаадаа ч биш, зөвхөн шигшээ багийнхаа сайн тоглолтод саад болж, анхаарлыг нь сарниулахгүйн тулд ямар нэг мэдэгдэл хийлгүй өдийг хүрлээ. Тийм учраас миний бие болсон бүх явдалд маш их харамсч байна. Жоржио Кьеллини болон нийт хөлбөмбөгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч байна. Олон нийтэд дахиад ийм явдал гарахгүй гэдгийг амалж байна” хэмээн бичжээ.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.