Хятадын супер компьютер анх удаа AHУ-ын
Дэлхийн супер компьютер хөгжүүлэлтийн салбарт толгой цохиж буй топ 500 нэгжийн жагсаалтыг зарлалаа. Улмаар АНУ-ын нэг ч технологийг ашиглалгүйгээр 100 хувь өөрсдөө бүтээсэн микрочипээ ашиглан бүтээсэн Хятад супер комьютер анх удаагаа тус жагсаалтыг өнгөлжээ.
 
www.top500.org сайтад нийтлэгдсэнээр Хятадын үндэсний үйлдвэрийн “Sun­way Taihulighf" гэх компьютер хурдаараа жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байна. Өмнө нь жагсаалтыг АНУ-ын “Интел” компанийн үйлдвэрлэсэн чипийг ашиглаж Хятадад бүтээсэн компьютер тэргүүлж байсан бол энэ удаагийнх тус загвараасаа хоёр дахин хурдан гэнэ.
 
Түүнчлэн, дэлхийн Топ-500 компыотерын 167 нь Хятадынх бол 165 нь АНУ-ынх байжээ. Ийнхүү тус жагсаалтад анх удаагаа Хятад улс супер компьютер үйлдвэрлэлээрээ АНУ-ын урд гишгэсэн байна.
 
Манай урд хөршийн Жиансу мужийн Вуши хотод байрлах супер компьютерын улсын үйлдвэрт үйлдвэрлэгдсэн “Sunway Taihulighf” компьютерыг уур амьсгалын хяналт, амьдралын шинжлэх ухааны судалгаанд ашиглахаар төлөвлөж байгаа ажээ. Жилд хоёр удаа гаргадаг Топ-500 жагсаалтыг Герман болон АНУ-ын мэргэжилтнүүд харьцуулалт хийх замаар хурдыг нь хэмжиж, түүн дээрээ тулгуурлан гаргадаг шалгаруулдаг байна.
 
Энэ удаагийн жагсаалтын топ 10-т багтсан супер компьютеруудыг улсаар нь ангилвал, Хятадын хоёр, АНУ-ын дөрөв, Япон, Герман, Швейцарь, Саудын Араб зэрэг улсын тус тус нэг компьютер багтжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus