Оросуудын 36 хувь нь интернэт огт ашигладаггүй
Судалгааны “Левада-центр” компани оросууд интернэт хэр их ашигладаг талаар судалсан байна.

Гурван жилийн өмнө буюу 2011 оны зургаадугаар сард оросуудын 55 хувь нь интернэт ашигладаггүй байсан бол өнгөрсөн сард хийсэн судалгаагаар ин­тернэт хэрэглэгчдийн тоо эрс өссөн нь харагдсан аж. Оросуудын 36 хувь нь интернэт ашигладаггүй бө­гөөд 28 хувь интернэтийн оролтгүй гэнэ. Судалгаанд оролцогчдын 44 хувь нь хэрэгтэй мэдээлэл авахаар, 31 хувь нь тоглохоор, 30 хувь нь сүүлийн үеийн мэдээ, хөгжим сонсох, кино үзэхээр интернэт хэрэглэдэг байна.

Харин 80 орчим хувь нь олон нийтийн сүлжээг хэрэглэдэг ч 35 хувь нь хувийн мэдээллээ алдахаас болгоомжилдог гэнэ. Судалгаанд 46 бүс нутгийн хот, тосгоны 18-аас дээш насны 1600 орчим хүн хамрагджээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.