Сонгуулийн хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэв
Сонгуулийн Ерөнхий Хорооноос эрхлэн Сонгуулийн тухай хууль  болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт,   монгол, орос, англи хэл дээрх сонгуулийн нэр томьёоны толь, гадаадын  болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах журам, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол, Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь зэрэг сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой  хууль, дүрэм, журмыг англи хэл рүү хөрвүүлэн нийтийн хүртээл болгов.

Тэдгээрийн дээжийг нь Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийг ажиглаж буй гадаадын ажиглагчдад  хүлээлгэн өгөв.
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus