Facebook-ын хуурамч хаягуудыг илрүүлэн хариуцлага тооцно

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой Facebook.com, Twitter.com зэрэг олон нийтийн сайтуудад үйл ажиллагаа явуулж байгаа хуурамч хаяг, хуудсуудтай тэмцэх зорилгоор нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна.

Олон нийтийн сүлжээнд хуурамч хаяг нээх замаар бусдыг гүтгэн доромжлох, хууль зөрчих, хэрэглэгчдийн эрхэнд халдаж байгаа этгээдийг олж тогтоох, эзэмшигчийг нь шалгах ажлыг явуулж байна. Тиймээс хэрэглэгчид  Facebook.com/ШӨХТГ хаяганд болон 263776 тоот утсанд хандана уу.


Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар

Бусдад түгээх
  • gplus