Монголын үсчин, гоо сайханчид дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломж бүрдэх нь
Манай улсын хувьд их бүтээн байгуулалтын сал­барт голлох аж­лыг нугалж буй мэргэжилтэй ажилч­дын олонхи нь МСҮТ-ийн төг­сөгчид байдаг юм. Мэргэжлийн сур­галт үйлдвэрлэл төгссөн ямар ч боловсон хүчин ажилгүй сууна гэж байдаггүй. Үүгээрээ ч бусад мэргэжлээс давуу тал­тай. Тиймээс Хөдөлмөрийн яам энэ талд илүүтэй анхаарч, хүн бүхэн хуульч, эдийн засагч бо­ло­хыг хүсдэг энэ нийгэмд на­рийн мэргэжил эзэмшин төгсч бай­гаа төгсөгчдийг дэмжих, тэд­нийг ажлын байраар хан­гах талаар илүүтэй анхаарч ажил­ладаг билээ. Тэгвэл эдгээр мэр­гэжилтэй оюутан залуусын тө­лөөлөл болох Үйлдвэрлэл урлал политехникийн коллежийн оюутан залуус болон сургагч багш нар “Монгол ур чадвар-2014” тэм­цээнд оролцож тэргүүн байр эзэл­жээ. Хөдөлмөрийн яамнаас зо­хион байгуулсан энэхүү тэмцээнд тэр­гүүн байр эзэлсэн сургуулийн оюутнууд Бразиль улсад зохион байгуулагдах “World skills International” олон улсын тэмцээнд орол­цохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна. Ингээд тус сургуулийн тэр­гүүн байр эзэлсэн оюутнууд болон сургагч багштай нь уул­заж, тэмцээний бэлтгэл ажил, сур­галтын орчин, тэмцээний эр­гэн тойрондох сэтгэгдлийг нь хуваалц­лаа.
 
Б.Дулмаа: Хөдөлмөрийн яамны зохион байгуулдаг тэмцээнд сэтгэл хангалуун байдаг
 
/Үйлдвэрлэл урлал политехникийн коллежийн үсчний багш/
-Манай сургууль боловсон хүч­­­нийг бэлтгэдэг мэргэжлийн бо­ловс­­рол сургалтын байгуул­ла­гуудын оюутнуудыг төр зас­гаас дэмжиж олон ажил хийж, хэрэг­жүүл­сэн. Энэ жил “Монгол ур чадвар-2014” тэмцээнд оюутан за­луусыгаа дэмжин оролцож тэр­гүүн байр эзэлсэндээ баяртай бай­на. Хөдөлмөрийн яамнаас МСҮТ-д суралцагчдын чадавхийг дээш­лүүлэх, сургалтын орчныг сайж­руулах, багш нарын ур чадварыг хөг­жүүлэх, улмаар монгол хү­ний мэргэжлийн ур чадварыг дэл­хийн хэмжээнд өрсөлдөхүйц төв­шинд хүргэх олон талын ач холбогдолтой тэмцээн урал­дааныг зохион байгуулж бай­гаад сэт­гэл хангалуун байдаг. Манай оюутнууд бусад сур­гуулийн су­рал­цагчдыг бодвол Хөдөл­мө­рийн биржээр дамжуулан аж­лын байр­тай болдог мөн санаа зо­вохгүйгээр төр засгийн татаа­саар шууд л ажлын байртай төгсдөг юм. Түүнчлэн, МСҮТ-ийн суралцагч оюутан залуус үе тэнгийнхнээсээ түрүүлж сурч боловсорч, цаг хугацааг хожиж чаддаг. Мөн бус­даас илүү өөртөө итгэлтэй дад­лагашсан оюутныг бэлтгэдэг гэд­гээрээ манай сургууль давуу тал­тай. Сургуулийн тогтолцоо бол анхан, дунд, ахисан гэсэн гур­ван үе шаттай суралцуулдаг. Мөн сургуулийн орчин тохи­лог, мэргэжил тус бүрийн тө­рөлж­сөн кабинеттай байдаг. ҮУПК-ийн бо­ловсролын онцлог нь сурал­цаг­ч­дад мэргэжил эзэм­шүү­лэх, ажил, мэргэжлийн ур чад­вар ол­гох практик тал руу­гаа түл­хүү анхаар­дагаараа онцлогт­ой.
 
Б.Ундармаа: Цаашид улам их амжилт гаргана
 
/Үйлдвэр, урлал политехникийн коллежийн оюутан/
-Би “Монгол ур чадвар-2014” тэмцээнд эмэгтэй үсчний төрөлд тэргүүн байрыг эзэлсэн юм. Түүнчлэн, сургуулийн болон бусад нэрэмжит тэмцээнүүдэд эхний гурван байрыг эзэлж байсан. Ту­хайлбал, Олон Улсын үсчин гоо засалчдын “Алтан хайч” тэмцээнд тэргүүн байр, 2012 онд үсний засалтын эмэгтэй төрөлд гутгаар байр, 2013 онд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын нэрэмжит үсч­ний тэмцээнд “Гран-При” авч бай­сан юм. Ур чадварын тэмцээнд түрүүлсэнээр 2015 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эрхийг авсандаа маш их байртай байгаа. Тэмцээнд оролцох бэлтгэлээ хэдийнэ ба­заагаад эхэлчихсэн.
 
Б.Номингоо: Зорилготой бол мөрөөдөлтэй байдаг юм
 
/Үйлдвэр, урлал политехникийн коллежийн нэгдүгээр курсийн оюутан/
-Би “Монгол ур чадвар-2014” тэмцээнд гоо сайханчийн төрөлд орол­цож дэд байрыг эзэлсэн. Сэт­гэл маш өндөр байна. Энэ тэм­цээнд оролцсоноор өөрийгөө ямар хэмжээнд бэлтгэгдэж бай­гаа, ямар чадвартай вэ гэдгээ илүү их мэдэрсэн. Тэмцээнд хоёр үе шаттайгаар оролцохдоо нэг­дү­гээр шатанд модель дээр “Make Up” хийсэн. Хоёрдугаар үе шатанд нэмэлт будалт буюу “Nile Art” хийсэн юм. Миний ирээ­дүйн зорилго бол өөрийн гэ­сэн салонтай болох явдал. Мөн 2015 онд Бразилд болох “World skills International” тэмцээнд орол­цох бэлт­гэлээ сайн хангаж эх ор­ныхоо нэрийг өндөрт гаргана гэ­сэн бодолтой явдаг.

...Эдгээр оюутан залуус Бразиль улсад болох тэмцээнд тэргүүн байр эзэлвэл өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлээрээ ажиллах, цаашид илүү их чадваржих боломж бүрдэх юм.
Монголын мэдээ
Х.Дэлгэрмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.