Х.Бат-Ялалт ухуулагч, менежерүүдээ хохироосон уу
УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат- Ялалтаас  өрөө нэхсэн иргэд  хэвлэлд хандлаа.

Х.Бат-Ялалт нь  УИХ-ын  2012 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 26-р тойрогт ИЗН-аас нэр дэвшиж өрсөлдөхдөө өөрийн сонгуулийн сурталчилгаанд менежер, ухуулагчаар ажилласан 160 хүний хоол унааны мөнгө, урамшуулалыг гэрээний дагуу өгөөгүй ба өдийг хүрсэн гэнэ.  Эдгээр иргэд хэлэхдээ “Тухайн үед ажиллаж байсан 160 хүнийг төлөөлөн хэвлэлийн бага хурал хийж байгаа бөгөөд энэхүү хурлын гол зорилго нь шудрага ёсыг эрхэмлэн яригч хүний үнэн бодит байдлыг сонгогчдод хүргэх мөн цагдаад гомдол гаргаж буйгаа мэдэгдэж байна. Өөрийнх нь төлөө чин сэтгэлээрээ ажиллаж УИХ-ын сонгуульд 12000 орчим санал авахад нэг баг болон хамтарч ажилласан ухуулагч, менежерүүдээ өдийг хүртэл 20 гаруй сая төгрөгөөр хохироосон хүн улс орныг удирдан авч явна гэсэн итгэл үнэмшил сонгогч бидэнд төрөхгүй байгаа.” гэлээ.

 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus