“МИАТ” компани шинэ хөлөг онгоцоо өчигдөр хүлээн авлаа. Тус компаниас 2020 он хүртэлх хугацаанд нийт онгоцныхоо 70-80 хувийг шинэчлэх төлөвлөгөө гаргаад байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд “Boeing 767-300” загварын шинэ онгоц худалдан авсан билээ. Харин өчигдөр дараагийн шинэ онгоц болох “Гүег хаан” нэртэй Их Монгол улсын хааны нэрээр нэрлэсэн онгоц 16.00 цагт Улаанбаатарт газардлаа.
Шатахуунаа дахин цэнэглэхгүйгээр 10 цагийн турш нислэг үйлдэх боломжтой энэ онгоц нь бизнес ангиллын 12, энгийн 150 суудалтай юм байна. “Boeing 737-800” онгоцыг 5-15 жилийн хугацаатай үйл ажиллагааны түрээсийн зарчмаар хүлээн авч байгаа аж. Мөн “МИАТ” компани 2016 онд дахин хоёр шинэ онгоц авахаар төлөвлөөд байгаа аж.

Б.Сансартуяа
Оллоо.мн