This text will be replaced


Сонгууль эхлээгүй байхад л санал тоолох хар машин дахин хэл ам дагуулж эхэллээ. Учир нь Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд хийсэн урьдчилсан хяналтын тооллогоор хар машины "но" илэрч иргэдийн  эргэлзээг улам баталгаажуулжээ.

Иргэд "хар машинаар саналаа луйвардуулахвий" гэсэн битүүхэн айдастай яваа нь нууц биш. Гэтэл санал тоолох хоёр машин дээр иргэдийн саналыг уншуулж үзэхэд АН-аас нэр дэвшигч С.Одонтуяагийн санал автоматаар нэгээр нэмэгдэж, гарч ирснийг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас зарласан хэвлэлийн хурлын үеэр хэлэв. Өөрөөр хэлбэл иргэдийн саналыг автоматаар үржүүлж байна гэсэн үг. Энэ ноцтой баримтыг хууль хяналтынхан анхааралдаа авах хэрэгтэйг хэвлэлийн хурлын үеэр сануулж байсан юм. 


Монгол Ардын намын сонгуулийн төв штаб

Бусдад түгээх
  • gplus