Хотын захиргаа цахилгаанаар ажилладаг машиныг туршилтаар ашиглана
Өнөөдөр Япон Улсын Мицүбүши моторс корпарциас 2 цахилгаан машиныг нийслэлд хандивлалаа.  Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг  бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. Мицүбүши моторс корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара цахилгаан машины хүчин чадал, хэрхэн хэрэглэх талаар мэдээлэл өгөх үеэрээ “Энэхүү машин зөвхөн байгаль орчинд ээлтэй төдийгүй эдийн засгийн хувьд маш их хэмнэлт авчирдаг. Тодруулал,  2011 онд Японд болсон аймшигт цунамигийн үеэр гамшигт нэрвэгсэдэд туслах  тээврийн хэрэгсэл нь бидний цахилгаан машин байсан юм.  Хорт утаа ялгаруулахгүй, агаарын бохирдолд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, байгаль орчинд ээлтэй  дуу чимээ бага, ердийн болон хурдан гэсэн 2 төрлийн цэнэглэгч сууриулсан гэх мэт олон давуу талтай”  гэж онцлож байлаа. 

Хэрэв туршилтын автомашин нь  үр дүнгээ өгвөл хотын захиргаа Япон Улсын Мицүбүши Моторс компанитай 100 хувь цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм. Хандиваар өгсөн машиныг НЗДТГ болон Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар албан хэрэгцээндээ ашиглана.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • миний ардын сэтгэл цагаан 2014-07-03 03:36:51
    тогны мөнгөө яая гэж байхад бас машинаа гэхүү манайх шиг даацаа хэтрүүлж явдаг хүмүүст энэ хэрэглээ арай болоогүй байх цаг нь болохоор хэрэглий одоо арай эрт байна
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • Санаа нь зовсон иргэн 2014-07-02 07:35:00
    Наад машинд чинь Бат-Үүл багтах юм уу?!
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
    • bas sanaa zovov 2014-07-02 09:55:29
      chiheed suulganaa. harin ene ih mashiniig tsahilgaanjuulah tsahilgaan tegeed yadarsan mongold bgaa yum uu.
      112.72.13.139
      Мэдэгдсэн Хариулах