Авьяаслаг хийлч хүүг есөн сая төгрөгөөр шагнана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Жамбалбаярнямийг шагнахаар шийдвэрлэжээ. Б.Жамбалбаярням нь Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн байна.

Иймээс Засгийн газрын ээлжит хуралдаанаар түүнд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Б.Жамбалбаярням нь Хөгжим бүжгийн коллежийн 4 дүгээр ангийн сурагч  бөгөөд хийл хөгжмөөр гурав дахь жилээ хичээллэж байгаа аж.




 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus