Саналын хуудас  бөглөхдөө алдаа гаргасан бол дахин нэгийг авах боломжтой
Маргааш бүх нийтээр өглөө 07.00-22.00 цагийн хооронд саналын байранд очиж, саналаа өгнө. Сонгогч нь саналаа өгөхийн тулд саналын хуудас ашиглана. Саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийх юм. 
 
Хэрэв санал тэмдэглэхдээ алдаа гаргаж буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө энэ тухайгаа санал авах байранд мэдэгдэж, алдаатай саналын хуудсыг хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч болох юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus