Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч н.Энхбаяр бусдын халдлагад өртсөн учраас шүүх хуралд оролцоогүй гэв
Улсын Дээд шүүх өнгөрөгч зургаадугаар сарын 27-ны өдөр “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг хэлэлцсэн. Уг нь тус хуралд Ц.Мөнхбаяр нар биечлэн оролцох хүсэлт гаргасан боловч шүүх тухайн хүсэлтийг хүлээж аваагүй юм. Мөн хэргийг анхан шатнаас нь эхэлж өмгөөлж ирсэн өмгөөлөгч н.Энхбаяр хуралд оролцоогүй. Үүний шалтгааныг “шүүх хурал болохын өмнөх өдөр түүний биед халдсан хэрэг гарсан байна” гэж “Гал үндэстэн” холбооныхон тайлбарлаж мэдээлэл хийв.

н.Энхбаярын хувьд тархидаа цохиулж гэмтэл авсан бөгөөд ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Улмаар эрчимтэй эмчилгээ хийлгэж бие нь сайжирсан, одоо Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн энэхүү халдлагыг “Гал үндэстэн” холбооныхон санамсаргүй үйлдэл гэж үзэхгүй байгаа. Гэхдээ хоног хугацаанд өнгөрсөн учраас хэн үйлдсэн болохыг тогтооход бэрх. Тиймээс хүчний байгууллагынхан түргэн шуурхай ажиллаж, гэмт этгээдийг илрүүлнэ гэдэгт итгэж байна гэв.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ix tseverlegee xiiye 2014-07-03 03:16:15
    ene buur yuch gexev dee ex oronoo tseverlex tsag bolj
    124.158.92.36
    Мэдэгдсэн Хариулах