Х.Баттулга шүүхэд хандахаа мэдэгдлээ
УИХ-ын 9-р тойрогт буюу Баянхонгор аймагт нэр дэвшсэн Х.Баттулга санал тоолох явцад, олонхийн саналыг авч байсан ч эцсийн мөчид МАН-аас нэр дэвшсэн Элдэв-Очирт ялагдсан. Үүний дараа Х.Баттулга мэдээлэл хийх үеэрээ дараах зүйлийг ярьжээ.

"Бид 2900 царцаанаас болж ялагдлаа, Г.Занданшатар, М.Билэгт, Л.Элдэв-Очир нар Баянхонгорт юу хийсэн юм бэ. Энэ аймаг шиг бүтээн байгуулалт хийсэн аймаг байхгүй. Би энэ царцааны асуудлаар цагдаа, шүүхэд хандана. Бид ялагдлаа. Гэхдээ ялагдал гэдэг ялалтын эхлэл" гэжээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus