Хүүхдүүд Европ даяар үндэсний урлагаа сурталчилж байна
Хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан Европийн орнуудаар аялан тоглолт хийж байна. Тэд  ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд  жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт  шалгаран оролцох эрх авч  ХБНГУ-ын  10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар  монгол үндэсний урлагаа сурталчлах  аялан тоглолтыг хийж эхэлжээ.

“Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан тавдугаар сарын 28-нд эх орноосоо гараад одоогоор германы хотуудаар  тоглолтоо үргэлжлүүлж байгаа юм байна. Тус хамтлагийнхан гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн  амьдарч байгаа орчин, сургууль,  ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай  болон монгол орны  соёл, түүх,  боловсролын талаар  ярилцах  боломж бүхий “Workshop”-уудыг очсон  хот  бүртээ  зохион байгуулан явж байгаа аж. Тэд долдугаар сарын дундуур эх орондоо ирэх гэнэ.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.