Манай мотоспортынхон таван медаль хүртжээ
Оросын аварга шалгаруулах мотоциклийн бартаат замын уралдаан өнгөрөгч зургаадугаар сарын 28-29-ний өдрүүдэд Эрхүү мужийн Ангарск хотноо болжээ.

Тус тэмцээнд манай улсын Автомашин мотоциклийн спортын холбооны мотоспортын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ.

Тодруулбал, Ази тивийн аварга ОУХМ Э.Халиунболд 250 сс, 450 сс ангилалд түрүүлж, хошой алтан медаль хүртсэн бол ОУХМ Х.Тэмүүжин дээрх ангилал тус бүрт хүрэл медальиар энгэрээ мялаалгасан байна. Мөн 250 сс ангилалын ОХУ-ын залуучуудын улсын аваргын уралдаанд спортын мастер Х.Мөнхболор гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн тавцанд зогсчээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.