“Орон сууцны ипотекийн зээлийн нөхцлийг сайжрууллаа
Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолын хавсралтаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-ыг баталж, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон сууц худалдан авч байгаа иргэдэд арилжааны банкуудаар ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш 11 сар өнгөрч байна. 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны зээл авсан зээлдэгчдээс 847.2 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс  банкууд 18212 зээлдэгчийн нийт 520.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй зээлрүү шилжүүлжээ. Мөн орон сууц худалдан авахыг хүссэн иргэдээс 1.0 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 18693 иргэнд орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр нийт 36905 иргэн жилийн 8 (+/-1)% хүүтэй зээлд хамрагдаж, орон сууцны нөхцлөө сайжруулжээ.

Орон нутгийн иргэдийг энэхүү хөтөлбөрт өргөнөөр хамруулснаар тэдний орон сууцны нөхцөл сайжирч, Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн хөдөлгөөнийг сааруулах чухал ач холбогдолтой. Тиймээс орон нутагт барьсан, инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн аймаг, сумдад ипотекийн зээлийн хүүг жилийн 7% байхаар “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д нэмэлт орууллаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2014-05-16 01:45:47
    Oron suutsnii zeeliin nuhtsul amidrald niitsehgui shalguur hangadaggui hun bhgui bolchood bhd bitgii hudlaa soudaad bai.
    103.11.193.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zeelte 2014-05-14 13:25:41
    ORON SUUTSNI ZEELTE BYH HYMYYSIIG 8 HUVID SHILJYYLBEL ZOHILTOI 80 M2 DEESH BAIR AVSAN HYMYYS MU N IRGEN BISH UMUU
    103.26.194.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Amgalan 2014-05-11 10:24:29
    Chi ooroo bvvr duguiny nohoos vv tei. Hvn yum sanaachlaad hiij bhad yu ch medehgvi baij hudlaa harluuldag tenegvvd neeree ene ulsaas mine zailaasai. Cham shig ergvv nohort bol bosgyh ni talaar tsaad uchriih ni talaar oilguulhad 4 jil shaardah biz ergvv mi
    103.10.20.66
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-05-11 08:10:31
    oron suutsaa heden jiliin omno hudaldaj abchihaad odoo grapikiin daguu tolj baigaa irgediig zeeld hamruulahdaa ondor bosgo tabihaa uyn hatan bolgoh shaardlagatai baina. Ondor bosgo tabichaad ard tumnee XAAH banknii samuurai nart shuluulj baigaag harah tii
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах